Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Ихэр хүүхэдтэй иргэдийн анхааралд

2017 оны Засгийн газрын 340 тоот тогтоолоор батлагдсан “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” журамд ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг хүүхэд тус бүрт 1,000,000 төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 3,000,000 төгрөг байхаар тогтоосон байна.
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.
дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Шинэ жилийн баярын мэнд хүргэе
дэлгэрэнгүй

Иргэдийн анхааралд

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ 12 дугаар сарын 29-ны баасан гараг болон 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн даваа гарагт ажиллахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
дэлгэрэнгүй

Монгол-Словакын бизнес форум болж өнгөрлөө

Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын бизнес форумыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулав. Арга хэмжээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини нар нээж үг хэлэв.
дэлгэрэнгүй

Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жигаг өнөөдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

Сурталчилгааны нээлттэй арга хэмжээ боллоо

Чех Улсын Үндэсний музейгээс Монголын соёл, уламжлал болон иргэдийн амьдралын талаарх “Mongolské tradice a život v ČR” сэдвийн хүрээнд сурталчилгааны нээлттэй арга хэмжээг 11 дүгээр сарын 25-ны өдөр Прага хотноо зохион байгууллаа
дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад айлчилж байна

Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав.
дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад айлчилж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн урилгаар Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийж байна.
дэлгэрэнгүй

Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

БНЧУ-ын Плзен хотноо 11 дүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Пауэрлифтингийн буюу хүчний гурван төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах 47 дах удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
дэлгэрэнгүй